З.Нарантуяа: Би намын дарга болохгүй

access_time 2020-05-18
remove_red_eye 148

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ хурлаар 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг тодруулах юм. Яг одоогийн байдлаар хуралдаан түр завсарлаад Сонгон шалгаруулах хорооныхон маань нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийг сонгох шалгаруулах ажлыг дүрэм, журмын дагуу хийж байна. Хорооны сонгон шалгаруулалтын дүн гарахаар хуралдаан үргэлжилнэ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намын даргыг солих тухай асуудлыг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл юм.

ҮБХ-ны хуралдаанаар зөвхөн нэр дэвшигчдийг тодруулах асуудлыг хэлэлцэж байгаа. АН-ын дүрэмд намын даргыг чөлөөлөх үндэслэл бүхий заалтууд байдаг. Өнөөдөр тийм үндэслэл, шаардлага бий болоогүй учраас энэ асуудлыг хэлэлцэхгүй.

АН сонгуульд амжилттай оролцох нь хамгийн чухал учраас нэгдэж, хүчээ тавьж ажиллана. Би хувьдаа намын дарга болохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549