Ихэнх нутгаар дулаарна

access_time 2020-05-18
remove_red_eye 128

 

Маргааш өдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Тавдугаар сарын 17-18-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 12-17 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Энэ сарын 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ

Энэ сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар хур тунадас орно.

Салхи 20, 21, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Тавдугаар сарын 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549