Ж.Энхбаяр сайдад горилоод, нэр дэвшихээс татгалзав уу?

access_time 2020-05-17
remove_red_eye 115

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын Бага хуралд оролцох үеэрээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр “12 жил УИХ-ын гишүүнээр ажиллалаа, одоо боллоо. Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан, түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна.

Улс төрд орсон зорилго маань Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогыг шинэчлэх, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлах, үүнтэй холбоотой батлан хамгаалах салбарын багц хуулиудыг өөрчлөх, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага, төрийн тусгай алба зэрэг тангараг өргөж мөрдэс зүүдэг байгууллагуудын хуулийг өөрчлөн шинэчлэх байсан.

12 жилийн хугацаанд энэ салбаруудын хууль, эрхзүйн орчин иж бүрэн шинэчлэлт оруулсан. Ж.Энхбаяр гэдэг хүн улс төрд орсон зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаа учраас намаа энэ удаагийн сонгуульд ялуулахын тулд намынхаа штабын үйл ажиллагаанд оролцоно” хэмээн тайбарласан юм.

Улс төрийн карьер нь дуусаагүй эхэлж байгаа хэмээн хэлсэн түүнийг сайдад горилж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар тэрбээр хэлэхдээ “Үгүй ээ, бид эхлээд ялах ёстой. МАН сонгуульд амжилттай оролцох ёстой. Түүний дараа засаг, төрийн асуудлыг ярина. Тэр дараагийн асуудал” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549