Т.Хасбаатарыг бие даан нэр дэвшихийг дэмжих гарын үсгийн ихэнх хувийг малчид зуржээ

access_time 2020-05-15
remove_red_eye 187

 

2020 оны УИХ ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ өгсөн хүмүүс дэмжигчдийн гарын үсгээ цуглуулсаар байна. Энэ жил УИХ ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн 208 хүн бол тэд бүгд 801 ээс дээш дэмжигчийн гарын үсгийг тойргийнхоо иргэдээс цуглуулах ёстой.

Энэ дагуу Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт бие даан нэр дэвших Т.Хасбаатар дэмжигчдийн гарын үсгээ аймгийнхаа бүх ард иргэдээс авахаар өвөрхангай аймагт 4 өдөр ажиллаж 8 сумын иргэдээс гарын үсэг цуглуулжээ. Түүний хувьд эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, Монголын залуу малчдыг дэмжих нийгэмлэг байгуулан малчдын эрүүл мэнд, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Тэрбээр дэмжигчдийн гарын үсгээ цуглуулж дууссан бөгөөд гарын үсэг зурсан дэмжигчдийн 70 орчим хувь нь малчид байжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлсэн байна.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549