Ямалын хар нүх буюу тайлагдашгүй оньсого

access_time 2020-05-13
remove_red_eye 211

 

Сүүлийн жилүүдэд тохиосон олны анхаарлыг татсан учир битүүлэг явдлуудын нэг нь Оросын хойд хэсэгт орших Ямалын хойгт үүссэн 78 гаруй метр гүн нүх юм. Энэхүү нүхний үүссэн учир шалтгаан өдгөө ч судлаачдын гайхшралыг төрүүлж байна. Тус нүхтэй холбоотойгоор элдэв таамгууд гарч байгаа ч одоогоор аль нь ч батлагдаагүй байгаа. Дэлхийн сүйрлийн дохио аль эсвэл нисдэг таваг унасан гэсэн таамаглалуудаас гадна Оросын нэгэн шинжээч дэлхийн дулаарлын нөлөөгөөр газар доорх байгалийн хий шампанск адил оргилон хөөрсөн үзэгдэл боллоо хэмээн тайлбарласан ч байдаг.

Мөн солирын бороотой холбон тайлбарлах судлаачид ч байгаа бөгөөд тэндхийн агаар, хөрснөөс дээж аван судалгаа явуулж эхэлсэн ажээ. Оросын онц байдлын яамны шинжээчдийн мэдээлснээр дэлхий дээр унасан солир аварга нүхийг үүсгэсэн гэж дүгнэхэд хэтэрхий эрт байгаа гэнэ. Арктикийн шинжлэх ухаан, судалгааны төвийн эрдэмтэн Анна Курчатова газар доорх давс, ус, хийн нэгдлүүд хоорондоо нэгдэж дэлбэрсэн нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзжээ. 10 мянган жилийн өмнө Ямалын хойг далай байсан бөгөөд дэлхийн дулаарал хөрсөн доорх мөсийг хайлуулсан байж магадгүй. Ямал нь Арктикийн устай холбогдсон томоохон хойг төдийгүй Европын байгалийн хийн ханган нийлүүлэлтийн гол бүс юм.

Байгалийн иймэрхүү үзэгдэл дэлхийн бусад өнцөг буланд ч нэг бус удаа тохиолдож байсан баримт бий.

 

A giant sinkhole that swallowed several homes is seen in Guatemala City February 23, 2007. At least three people have been confirmed missing. REUTERS/Daniel LeClair (GUATEMALA)

2007 онд Гветималын нэгэн хотод үүссэн нүх 

 

DUNEDIN, FL – NOVEMBER 14: The rear portion of a residential home is consumed by a sinkhole November 14, 2013 in Dunedin, Florida. According to reports, the large sinkhole began to form between two houses the morning of November 14, and has grown to size of about 30 feet wide by 30 feet deep. (Pool Photo by Luke Johnson-Pool/Getty Images)

2013 онд АНУ-ын Флорида мужийн Дунединд үүссэн нүх

 

Израйльд 2011 онд үүссэн нүх

 

Оман дахь Bimmah нүх 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549