Сүүлийн 100 жилд хүний өндөр хэрхэн нэмэгдэв

access_time 2020-05-13
remove_red_eye 192

 

ХХI зуунд хүмүүс өмнөхөөс арай урт насална. Гэхдээ хөгжил нь үргэлжилсээр байх уу?

Гений өөрчлөлт гарахад 100 жил гэдэг бага хугацаа. Энэ богино хугацаанд гарч ихэнх өөрчлөлт нь уур амьсгалын хувьсал, экологийн доройтол болон хоол хүнсний хүртээмж, эмнэлгийн шинэ технологи хөгжиж буйтай холбоотой ажээ. Мөн боловсролын хүртээмж ч нөлөөтэй.

Хүний өндрийн хэмжээ мэдэгдэхүйцээр нэмэгдсэн байна. Зуун жилийн өмнө амьдарч байсан эрчүүдийн өндөр 160 см орчим байсан бол одоо дундаж нь 180 см. Тийм байдал эмэгтэйчүүдэд ч мөн адил. 100 жилийн өмнө эмэгтэйчүүд 155 см байсан бол одоо дунджаар 170 см.

Их Британийн эрдэмтэд судалгаа явуулаад өнгөрсөн зууны эхнээс эрчүүд 10 см-аар өссөнийг тогтоожээ. Британи эрчүүд өмнө нь дунджаар 168 см байсан бол одоо 178 см хүрчээ. Амьдралын нөхцөл байдал сайжирч, ариун цэвэр, эмнэлгийн үйлчилгээ нэмэгдсэн нь үүний гол шалтгаан гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Тухайлбал, Нидерландад 30-40 насны эрчүүдийн дундаж өндөр 185 см-т хүрчээ. Америкчууд дэлхийн хоёрдугаар дайн хүртэл хамгийн өндөрт тооцогдож байсан нь өөрчлөгдсөн байна. Одоо тэдний өсөлтөө удааширч байгаа нь хоолтой холбоотой гэж эрдэмтэд дүгнэв.

Дайн тулаантай байсан орнуудад хоморголон устгалт, өвчин зовлонд нэрвэгдсэнээр хүн амын өсөлт буурсан байна. Өмнөд Африкийн хар арьстнууд гэхэд л 10 см-ээр агшжээ.

Энэ бүгд нь үе хоорондын холбоог харуулж байна. Өмнөх үеийн туулсан сөрөг үр дагавар нь хойд үедээ нөлөөлж байна. Ийм сөрөг нөлөө таван үеэр дамжина гэсэн таамаг эрдэмтэдэд бий. Хүний өндөр чухал үүрэгтэй гэж үздэг хүмүүс биеийн өсөлт санаанд нь хүрэхгүй бол сэтгэлийн их дарамтад ордог гэнэ. Өндөр хүмүүс ажил амьдралдаа ихээхэн амжилттай байдаг гэж Америкийн сэтгэл зүйчид үздэг юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549