Жүжигчин Э.Пүрэвжаргал нөхрөө “ходоржээ”

access_time 2020-05-02
remove_red_eye 17467

 

Хөгжилтэй, хөөрхөн бүсгүй Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс андахгүй. Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн тэрээр өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм.

 


Нууц амрагийн дүрийг чадварлаг гаргаж байгаа жүжигчин Э.Пүрэвжаргал “Этик” продакшны бүтээл “Амуре” инээдмийн цувралд мөн л сөрөг дүрд тоглосон байна. Нөхөр нь Солонгост 10 жил ажиллаж хураасан мөнгөө бүгдийг нь явуулдаг байж. Гэтэл жүжигчин Э.Пүрэвжаргал нөхрийнхөө багын найзтай гэрлэснээр киноны үйл явдал үргэлжлэх аж. “Амуре” инээдмийн цуврал 4-сарын 28-наас бүх IPTV- гээр гарч байгаа бөгөөд долоо хоног бүр шинэ анги орох юм байна.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549