Жүжигчин Б.Цэцэг Соёлын тэргүүний ажилтан болжээ

access_time 2018-10-21
note Урлаг
remove_red_eye 137

 

БСШУСЯ-наас жүжигчин Б.Цэцэгийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна. 2006 онд “Хадаг” уран сайхны кинонд тоглон, “Азийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртэж байсан тэрбээр хамгийн сүүлд олон улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Mongolian Connection” киноны цор ганц эмэгтэй гол дүр Хулангийн дүрийг бүтээжээ.

Тэрбээр Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн тухайдаа “Гэнэтийн бэлэг дүүрэн сэтгэл догдлуулсан үдэш байлаа. БСШУСЯ-наас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсандаа туйлын их баяртай байна. Миний хувьд энэ шагнал нэр хүндийн хэрэг байх болно. Та бүхэндээ маш их баярлалаа” гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549