Сургалтын төвүүдийг тавдугаар сарын 1-нээс нээх асуудлыг УОК-оор хэлэлцүүлнэ

access_time 2020-04-27
remove_red_eye 163

Хотын дарга С.Амарсайхан тавдугаар сарын 1-нээс эхлэн танхимын сургалт явуулдаг сургалтын төвүүдийг нээж эхлэх асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод байгааг мэдээллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай зөвшилцөж танхимаар сургалт явуулдаг сургалтын байгууллагыг 5-10 хүнээс хэтрүүлэхгүйгээр нээх тал дээр судалж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.

Хотын дарга энэ асуудлыг Улсын Онцгой комиссоор хэлэлцүүлэх бөгөөд тавдугаар сарын 1-нээс эхлэн сургалтын төвүүдийг нээх боломж нээгдэх байх гэж үзэж байна гэдгээ өнөөдөр мэдэгдсэн юм.

Ингэхдээ ариутгал, халдваргүйтлийг нэгдүгээрт тавих юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549