Сальвадорын эрх баригчид улс оронд нь нэг өдөр 22 аллага үйлдсэний дараа Изалко шоронд онц байдал зарлалаа.

2020-04-27 37727 0

Ерөнхийлөгч Найиб Букеле баасан гарагийн шөнө уг шийдвэрийг гаргасан байна. Түүнийг 2019 оны 6-р сард албан тушаалаа авснаас хойш хамгийн их аллага болжээ.

Ерөнхийлөгч Букеле албан тушаалаа авсанаас хойш Төв Америкийн энэ улсад сүүлийн хэдэн сард хүн амины хэрэг бага бүртгэгджээ. Зарим өдрүүдэд хэрэг гараагүй байсан гэнэ. Тиймээс бүлэглэлийн толгойлогч нөхдүүдийг гянданд ганцаарчлан хорьж, хэнтэй ч уулзуулахгүй байлгах тушаал буулгасан байна.

Сальвадорт 3-р сарын 22-ны өдрөөс эхлэн улс даяар хөл хорио тогтоож, зөрчвөл хоригдох ялаар шийтгэх хуулиудыг гаргажээ. Тус улсын үндсэн хуулийн шүүх хууль бусаар баривчлагдсан зарим хүмүүсийг суллах шийдвэр гаргажээ. Харин Ерөнхийлөгч Найиб Букеле хүмүүсийг цагдан хорьж, хорио цээрийн дэглэмд оруулах цагдаагийн эрхийг үргэлжлүүлэн хамгаалсаар байна.

6.4 сая хүн амтай тус улсад тахал өвчин эхэлснээс хойш найман хүн нас барж, 298 хүн коронавирусын халдвар авсан бөгөөд хүн ам нь хоол, хүнсний гачигдалд ороод байгаа аж.

Сальвадорчуудын бүлэглэл Букелийн онц байдал тогтоосон үеэр хүмүүсийг гадаа гаргахгүйн тулд иргэдийг заналхийлж, сүрдүүлж байсан аж.

Энэ бүлгийн гишүүд нь ихэвчлэн АНУ-аас гаралтай Баррио 18 ба МС-13 гэмт хэргийн байгууллагын гишүүд юм.

МС-13 гэгддэг Мара Салватруча бол 1970-1980-аад онд Калифорнийн Лос Анжелес хотноо үүсгэгдсэн олон улсын гэмт бүлэглэл юм.

Тэд АНУ, Канад, Мексик, Төв Америкийн олон хэсэгт тархсан бөгөөд хот, хотын захын болон хөдөө орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Ихэнх гишүүд Төв Америк, тэр дундаа Сальвадорчууд юм. MS-13 нь харгис хэрцгий, 18-р гудамжны Гангстеруудтай өрсөлдөх чадвартай том бүлэглэ ажээ.

Холбоотой мэдээ