Англи үг цээжлэх VocuCard бүтээгдэхүүний онцлох 10 шинж

access_time 2020-04-27
remove_red_eye 323

Англи хэлний үг цээжлэх үйл явцыг гэр бүлийн зугаатай тоглоом болгон хөгжүүлсэн VocuCard бүтээгдэхүүн нь зах зээлд гараад удаагүй боловч хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн шинэлэг бүтээл болоод байна. Энэ удаад тус бүтээлийн онцлох талуудыг уншигчиддаа хүргэж байна.

  1. Англи үг ба Монгол үгийг картын 2 талд хэвлэсэн нь үгийн утгыг санах тархины ажиллагааг нэмэгдүүлж өгснөөр мартагдахааргүй цээжлэх буюу тархиндаа хадах боломжийг өгч байна
  2. Үг бүрт жишээ өгүүлбэр оруулж өгснөөр тухайн үгийг цээжлээд зогсохгүй өгүүлбэрт оруулан хэрэглэж сурах дадлага хийх боломжийг олгосон
  3. Англи үг бүрт латин дуудлагыг оруулж өгсөн нь тухайн үгийг зөв дуудаж сурахад дөхөмтэй болсон байна
  4. Картын багцад Нэр үг, Үйл үг, Тэмдэг нэр ангилж хийсэн бөгөөд аливаа үгс нэр үг утгаар болон тэмдэг нэр утгаар хэрхэн салж байгааг мэдэх боломжтой
  5. Үг бүрт өргөн хэрэглэгддэг 1-2 гол утгыг авсан нь толь бичиг ашиглахтай харьцуулбал хялбар болсон. Хэрэв хэрэглэгч хүсвэл бусад утгыг англи хэлний бусад толь бичгээс харах боломжтой.
  6. VocuCard-н хайрцаг нь аялалд авч явах, хадгалах, хэрэглэх бүх үйлдэлд зориулагдсан 3мм-н зузаан хайрцагтай нь бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад хавьгүй илүү сэтгэл хөдлөм болгож чаджээ
  7. VocuCard нь англи хэлний мэдлэгийн түвшин бүрт байгаа хүмүүст зориулан нийт 5 түвшний багц гарах бөгөөд одоогоор 1 ба 2-р түвшний багцууд худалдаанд гараад байгаа юм байна.
  8. Багцад буй үгсийн тоо нь тухайн түвшинд англи хэлээр ярих унших, бичих зэрэг бүх тохиолдолд хамгийн өргөн хэрэглэгддэг үгсийг сонгосон бөгөөд тухайн түвшинд 600-900 үг нэмж цээжлээд байхад таны яриа улам чөлөөтэй болох болно гэдгийг бодолцож хийжээ.
  9. Уг бүтээгдэхүүнийг бусдаас онцгой болгож буй маш том онцлог нь хөзрийн хэлбэрээр тоглох боломжтойгоор хийсэн байна. Хайрцагных нь доод талд бүтээгчдийн зүгээс санал болгож буй тоглох арга байгаа ба хэрэглэгчид өөрсдөө дүрмээ зохион тоглох ч боломжтой.
  10. Энэ бүтээгдэхүүн нь хэдийгээр Монгол хүн англи хэл сурахад зориулагдсан боловч гадаадад амьдарч буй Монголчууд маань тэнд төрж өссөн хүүхдүүддээ Монгол хэлээ сурахад нь захиалж авдаг болсон нь бүтээгчдийн зүгээс хүлээж байгаагүй бас нэгэн онцлог болжээ.

 

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/vocucard болон www.vocucard.com хуудсуудаар орж үзэх боломжтой ба шууд онлайнаар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой юм байна.

 

Англи хэлийг тоглоом тоглонгоо сурч болох уу?

 

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх санах ажиллагаа илүү идэвхитэй байдаг байна. Та бид урьд нь англи үг цээжлэх гэж цаасан дээр баахан үг бичээд энд тэнд наагаад явдаг арга нь маш хүнд бөгөөд бүтэлгүй арга байжээ.

Учир нь англи үгийн Монгол утгыг санах гэж оролдохын оронд зэрэгцүүлэн харснаар тархины ажиллагаа үл шаардагдах тул нүдэнд тогтоогдоод өнгөрдөг байна. Тийм л учраас та бид хараад таниад байдаг боловч утгыг шууд хэлж чаддаггүй үгнүүд байдаг биз дээ.

Англи хэлний үг цээжлэх VocuCard бүтээгдэхүүн нь англи үгийн монгол утга нь картны нөгөө талд байх тул та түүнийг санах гэж оролдох нь тархины ажиллагааг идэвхижүүлж үгийг илүү сайн цээжилнэ.

Халдварт өвчний хорио цээрийн энэ үед гэр бүлээрээ энэхүү картыг худалдан авч хөзөр мэт тараан тоглож, өөрсдөө шинэ тоглоом зохион тоглож буй гэр бүлүүдийн бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн эдгээр бичлэгээс санаа авч өөрсдөө гэр бүлдээ тоглоом зохион тоглож, карантины хугацааг үр дүнтэй, англи үг цээжлэн өнгөрүүлээрэй.

 

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/vocucard болон www.vocucard.com хуудсуудаар орж үзэх боломжтой ба шууд онлайнаар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой юм байна.

 

 

Видео линкүүд:

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549