Сингапурын тэрбумтан Kим Лим монголчуудад туслахаар ирнэ

access_time 2018-10-19
remove_red_eye 1899

 

Сингапур улсын тэрбумтан Петер Лимийн өв залгамжлагч Ким Лим Монгол улсад энэ сарын 22-ны өдөр ирэх гэж байна. Тэрбээр манай улсын амьжиргааны түвшин доогуур өрх болон орон гэргүй, өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор зочлох гэж байгаа аж.

Сингапурын баячуудын нэг Билли Лим түүнийг Монголчуудад туслахыг санал болгосон байна. Мөн өвлийн тэсгим хүйтэнд орон гэргүй гудамжинд даарч зогсоо монгол хүүхэд болон ээжийн гэрэл зургийг тэрбумтан Ким Лим олж харан, тэдэнд тусламжийн гараа сунгахыг хүсчээ.

Тэрбээр олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүдэд гэр тараах аж. Сонгинохайрхан дүүрэг нь Улаанбаатар хотод ядуу амьдралтай айл өрхийн тоогоор тэргүүлдэг бөгөөд энэ дүүргийн олон хүүхэдтэй орон гэргүй ээжүүд тэрбумтан Ким Лимийн тусламжтайгаар орон гэртэй болох нь ээ.

Петер Лимийг Испани улсын Валенсиа хөл бөмбөгийн багийн эзэмшигчээр нь дэлхий нийт мэддэг бөгөөд McLaren болоод английн Мanchester зочид буудлыг эзэмшигч, эрүүл мэнд болоод үнэт цаасны зах зээл дэх дэлхийн томоохон тоглогчдын нэг юм. Түүний охин Ким Лим монголын орон гэргүй, өнчин ядуу иргэдэд туслах халуун сэтгэл өвөртлөн ирэх гэж байна.

Тус улсад “гүнж” хэмээн өргөмжлөгддөг түүний охин Ким Лим монголын орон гэргүй, өнчин ядуу иргэдэд туслах халуун сэтгэл өвөртлөн ирэх гэж байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549