Э.БАТ-ҮҮЛ: З.ЭНХБОЛД ХААНА НЭР ДЭВШИНЭ, БИ ТЭНД БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ

access_time 2020-04-24
remove_red_eye 269

 

Ардчиллын анхдагч, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвших болсноо зарлалаа.
Э.Бат-Үүл “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” гэв.
Тэрбээр “Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа З.Энхболдтой би тэмцэнэ. З.Энхболд хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвших болно” гэлээ.

Э.Бат-Үүл 1989 онд МоАХ-ыг үүсгэн байгуулалцаж улмаар 1990 онд МоАН-ыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажиллаж байлаа.

Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. 2000-2004 онд “Чугу” ХХК-д ажиллаж байгаад 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажилласан ажээ.

2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол улсын баатар цолоор шагнуулсан.

2012 оны НИТХ-ын сонгуульд АН-ын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байлаа.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549