НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун тойргийнхоо иргэдэд тоглолт үзүүлжээ

2018-10-19 798 0

 

Тойргийнхоо иргэдийг жүжиг үзүүлдэг төлөөлөгч НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун тойргийнхоо иргэдийг СТӨ-нд цуглуулан, “Маск” продакшны тоглолтг үзүүлсэн байна.

Нэг өдрийн тоглолтын билетийг бүгдийг нь худалдан авч тойргийнхоо иргэдэд тараасан С.Мөнхчулуун дарга өөрийн цахим хуудастаа “Сонгогдсон тойргийнхоо 1000 иргэнийг СТӨ-нд МАСК продакшны “Монгол хүн та инээмсэглэ” тоглолт үзүүлж бэлэг барилаа. Иргэд маань хэдэн цагийг ч гэсэн инээд хөөр дүүрэн, сэтгэлийн баясалтай өнгөрүүлсэнд баяртай байна. Нэг иргэн маань талархал илэрхийлж ийм гоё шоколад бэлэглэлээ. Иргэнээсээ авсан сэтгэлийн бэлгийг МАСК продакшныхаа хамт олонтой хуваан хүртсэн шүү. Дэмжлэг үзүүлсэн МАСК продакшны найзууддаа болон Соёлын төв өргөөний хамт олонд талархал илэрхийлье” хэмээн бичжээ.

Түүний энэхүү үйлдлийг олон нийт шүүмжилж, “Сонгууль дөхсөн үед иргэдийг хошин шог, урлагийн тоглолт үзүүлж хуурдгаа болих хэрэгтэй. Үүний оронд тойрогтоо хэрэгтэй ажлыг хиймээр байна. Бэлэг сэлт тарааж, сонгогчдын итгэлийг татдаг цаг ард хоцорсон” хэмээн ярьж байна.

Холбоотой мэдээ