Адель салалтаа нууцалсны шалтгаан ил болов

access_time 2020-04-17
remove_red_eye 217

 

Дуучин Адель хэзээ ч хувийн амьдралаа олон нийтэд дэлгэж, шуугианы эзэн болж байгаагүй гэдгийг шүтэн бишрэгчид нь мэдэх биз. Тиймээс нөхөр Саймоноос салсан тухай нарийн мэдээллээ одоо болтол олон нийтээс нууцалж чадсан. Тэгвэл салалтын нарийн ширийн зүйлс саяхан олон нийтэд ил болжээ. Тэд гэрлэлтээ цуцлуулсан ч үүнийгээ чанд нууцлана гэж тохиролцсон байж. Долоон настай хүү Анжелогийнхоо төлөө ингэж шийджээ.

Салах шийдвэр өнгөрсөн оны есдүгээр сард гарч, хоёул гарын үсэг зурсан аж. Гэхдээ хөрөнгө хуваах асуудал одоо болтол шийдэгдээгүй хэвээр. Дуучны хөрөнгө 180 сая ам.доллараар үнэлэгддэг юм байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549