Р.Эмүжин: Солонгосчууд сонгуулиа хийчихлээ, монголчууд ч бас чадна

access_time 2020-04-17
remove_red_eye 134

 

Хөл хорио, эрсдлийн үеийн эмзэг сонгууль гэдэг утгаараа ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болж ч мэдэх байсан БНСУ-ын парламентийн сонгууль санаанд оромгүй үр дүн авчирлаа. Сонгогчдын идэвхи сүүлийн жилүүдэд байгаагүйгээр нэмэгдэж, нийт хүн амынх нь 66,2 хувь саналаа өгчээ. Парламентийн 300 суудлын 180-ыг эрх баригч Ардчилсан нам авсан байна. Иргэдийнх нь улс төрийн идэвхи ийнхүү сэргэсэн явдалд яах аргагүй вирусын цаг үе нөлөөлсөн гэж үзэж болох юм. Дэлхий нийтээрээ Covid-19-ийн эргүүлэгт хөл алдаж, улс орноороо түгшүүрт автаад байгаа үед аюулгүй байдлаа хангаж, ирээдүйгээ баталгаажуулж, итгэл найдвараа өөртөө үлдээх арга зам болгоныг хүний нийгэм өөрөө эрэлхийлдэг аж. Тиймээс ч сонгуульдаа идэвхтэй бөгөөд тууштай хандаж, элдэв маяг, эрээн талцлаа хойш тавиад, эрсдлийн ард гарахаар тэмүүлдэг аж.

 

Ялангуяа түгшүүрт автсан энэ үед түргэхэн асуудлаа шийдээд урагшаа алхахыг эрмэлзэх нь зүй. Тиймээс ч Солонгосын сонгогчдын идэвх илэрхий сэргэж, ямартай ч итгэлээ өвөртөлж амжлаа. Тэд өндөр бэлтгэлтэй, бүрэн сахилга баттай сонгуулиа зохион байгуулж чадлаа. БНСУ-ыг анхааран харж байсан, энэ онд сонгуулиа хийх хонины ээлж таарсан олон ч улс оронд үлгэр жишээ боллоо. Монголчууд бид ч бас парламентийн сонгуулиа тэднээс дутахгүй явуулж чадна! Хойргошиж ухарсан нь хоолгүй хоцорч, тэмүүлж зүтгэсэн нь тэмээ хөтөлдөг хорвоо гэж энэ дээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549