С.Чинзориг: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 200 мянган төгрөг олгохгүй

access_time 2020-04-16
remove_red_eye 145

 

ХНХЯ-ны сайд С.Чинзориг ажилтнуудад 200 мянган төгрөг олгох журмын талаар мэдээлж байна.

Тэрбээр, “Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ. Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлах юм байна. Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн буюу ухрааж хэрэглэх юм. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй аж. 1.1 сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 20 биш 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй” гэв.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549