Тахал танай үүдийг “тогшино”

access_time 2020-04-10
remove_red_eye 241

 

Тахал таны үүдийг тогших гээд анаж, отож байна. Үүнийг сонссон хэн ч “Билэггүй амтай нөхөр вэ” гэх биз.

Тэгвэл билэггүй амлаж буй юм биш харин танд анхааруулж, сэрэмжлүүлж байгаа хэрэг юм.

Ойрдоо гадаа дулаарч хүүхнүүд нимгэн хөнгөн хувцаслаж, хүүхдүүд нусаа татан гүйлдэх болж. Ингэж болохгүй гэж байгаа юм биш. Харин таны сонор сэрэмж, ариун цэврийг сайтар сахь гэж анхааруулж буй хэрэг юм.

Гадаа тоглох хүүхдүүдээ маск зүүлгэ. Гаднаас орж ирэхэд нь гарыг нь угаалгаж, хамрыг нь цэвэрлүүл.

Хөнгөлж нимгэлж, гангалж байгаа хүүхнүүд заавал маск зүү. Хэрэв маск чинь таныг муухай харагдуулаад байвал элдэв төрлийн шигтгээтэй, чамин тансгаас нь аваад зүүчих.

Өдөр бүр дор хаяж 2 удаа хоолой, хамар, залгиур, хөөмийгөө цэвэрлэж хэвш.

 

Таны гэрт давс, сод, нимбэг, сармис бий. Нэг өдөр, хоёр өдөр та эдгээр уусмалын аль нэгээр хоолойгоо зайлж ариун цэврийг сахиад үз. Гурав дахь өдрөөс нь танд дадал хэвшил болж эхэлнэ.

Эс тэгвээс танай хаалгыг тахал тогшино. Ирж яваа цагийн аясаар та тайтгарсан ч эрүүл ахуйн дэглэмээ сулруулж ер болохгүй. Өөртөө, гэр бүлдээ, хүүхэд хөгшдөд, хайртдаа тавих анхаарлаа сулруулах тэр агшныг тахал отож байгаа.

Тиймээс та хүүхдээ гадуур бүү дагуулж яв. Амны хаалт заавал зүүж, цүнх халаас андаа ээлжийн максыг гялгар уутанд хийгээд авч яв. Амьдралын зөв дадал хэвшилд суралцаж халдвараас сэргийлээрэй.

Эс тэгвээс таны хаалгыг цар тахал тогшино. Тиймээс та тахалд найр тавьж өгч болохгүй.

Амьдралыг зөв дадал хэвшилд суралцсанаар та тахлыг үлдэн хөөж танай гэр бүл, таны ойр дотны хүмүүс амар амгалан байх болно.

 

Гадаад улс оронд гадуур маскгүй явж байгаа хүмүүсийг санаатайгаар эх орон ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзэх хандлага бий болж, янз бүрийн эсэгүүлцэлтэй тулах босон талаар ярьж, шуугиж л байна.

Тодруулбал, АНУ-д нэгэн эмэгтэй “Коронавирусыг олон нийтэд санаатайгаар тараана” гэж видео бичлэг хийгээд баривчлагджээ. Түүнд коронавирусын шинжилгээ хийсэн бөгөөд азаар хариу нь сөрөг гарсан байна…

Гадуур хүүхдээ дагуулж яваа хэрнээ амны хаалт зүүлгээгүй, бохь зажлан ам, хамрах амьсгалаараа дүүрэнбохир агаар авч буй дүр зураг олширч хар аяндаа д бухимдал төрөх болов. Бас албан байгууллагын тамхи татах цэг дээр залуус хоёр байтугайгаараа зогсоод 10 орчим минут хамтдаа тамхилах нь эрсдэл эндээс л их гарна шүү гэх шиг…

Та төр засаг, УОК-оос гаргасан шийдвэр, ЭМ-ийн байгууллага, эмч мэрэгжилтнүүдээс өгч буй зөвлөмжийг үл дагаваас тахал танай хаалгыг тогшиход бэлэн байгааг санагтун.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549