“Хүннү-2022” хорооллын барилгын ажилчин цахилгаан шатны хонгилоор унаж нас баржээ

2022-11-30 78 0

Шинээр баригдаж байсан барилгын цахилгаан шатны хонгилоор хүн унаж нас баржээ. Хэргийг тодруулбал, өчигдөр буюу 11 дүгээр сарын 29-ний 12:39 цагт “Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаж нас барсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагаа хийхэд, Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн “Хурд” группийн захиалгаар баригдаж байгаа “Хүннү-2222” хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан цахилгаан шатны хонгилоос унаж нас барсан байв. Шинээр баригдаж байсан барилга тул цахилгаан шатыг суурилуулаагүй байсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

Холбоотой мэдээ