ТАВАН БОГД ГРУПП ОЙРЫН ХУГАЦААНД 2000 АЖИЛТНАА ЦОМХОТГОНО

access_time 2020-04-06
remove_red_eye 224

 

Коронавирус /Covid-19/- ээс болж манай улс төдийгүй Дэлхийд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа билээ. Үүнээс улбаалж, компаниуд ажилтнуудаа цомхотгож эхлээд байгаа юм. Тухайлбал Говь ХК нийт ажилтнуудынхаа 9.5 хувь буюу 250 хүнээ цомхотгосон талаар өнөөдөр /2020.04.06/ мэдээллээ. Харин цаашид Говь ХК-ийн толгой компани болох “Таван Богд” групп 2000 ажилтан цомхотгох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

“Таван Богд” группийн харъяанд Говь ХК, Гоёо ХХК, “Жуулчин” ХХК, “Air Link” ХХК, KFC, Pizza Hut, Хаан банк зэрэг 16 охин компани багтдаг юм. “Таван Богд” групп жирэмсний амралтанд байдаг зэрэг ажилтнуудтайгаа нийлээд 12.000 ажилтантай, ажилтнуудаа цомхотгохдоо хуулийн хүрээнд ажиллаж байгаа ба нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож байгаа гэв. Цаашид цар тахал намжиж, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөх үедээ ажилтнуудаа эргүүлэн авахыг хүсэж байгаа гэсэн юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549