МОНГОЛ АРДЫН НАМ НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД ХҮРГҮҮЛЭВ

access_time 2018-08-07
remove_red_eye 23

Монгол Ардын Намын бага хурлын 2-р хуралдаан өчигдөр Тугаар тогтнолын ордонд хуралдаж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн.

Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

Өнөөдөр 11 цаг 40 минутад Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Я.Содбаатар МАН-ын гишүүн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль Эрх Зүйн газрын дарга Р.Саруул нар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох бичиг баримтын хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд гардуулан өглөө.

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан тэднийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549