ДЭД БҮТЦИЙН ТӨВ: Хотын хөгжил хорооноос

2018-10-17 774 0

 

Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Дэд бүтцийн төв”-ийн эхний байгууламжийг барих ажил дуусах шатандаа ороод явж байна.

Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна.

Хотын хөгжил хорооноос …

Иргэд цэвэр бохир устай, дулааны асуудлаа шийдүүлсэн хороонд амьдрах боломжтой. http://sbn.mn/

Posted by SBN tv on Tuesday, October 2, 2018

 

Эх сурвалж: SBN ТЕЛЕВИЗ

Холбоотой мэдээ