“Өвгөнтийн хөндий”н цэцэрлэгээ усан оргилууртой болгоё

access_time 2020-04-02
remove_red_eye 154

 

Хотын мээрийн санаачилсан төв талбайн урд усан оргилуур барих ажлыг зохион байгуулалттай эсэргүүцэж эхэлж буй дүр зураг өчигдрөөс сошиал орчинд явж эхэллээ. Сөрөг хүчний акц газар авч өнөөдөр жагсаал маягийн зүйлийг өрнүүлж байх шиг.

Үнэн хэрэгтээ төрийн ордныхоо урд талбайд архичид, биеэ үнэлэгчдээ бөөгнүүлдэг шивэр, шинхэг үнэртсэн улс манайхаас өөр байхгүй л дээ. Ордны урд талын бөглүүд цэцэрлэг зундаа гэр оронгүй хүмүүсийн асар майхан аятай архидаж хэвтэх тохилог сэрүүхэн орчинг бүрдүүлж өгдөг. Зүлэг усалдаг системийн хажууд халамцуу нөхөд өмд гутлаа тайлан хөл гараа угааж суух жишээтэй. Үдэш оройн цагаар бол хүүхэд, залуучууд битгий хэл хөгшин настай хүмүүс ч амарч суухад айдастай. Хотын мээр энэ л газрыг эзэнтэй аятайхан тохилог болгож жуулчдад болон залуучуудад ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн болов уу. Түүнээс биш сөрөг хүчнийхний хийж буй акц шиг мод бутыг нь хуулж хаяад битүү цемент дотор усан оргилуур хийе гэж бодоогүй байх.

Аль засгийн газрын үед нь ч билээ төв талбайнхаа тал бөөрийг таслаад MCS группт өгсөн. Тэд урдах талбайгаа тохижуулаад усан оргилуур бариад хүүхэд хөгшдийн магнайг тэнийлгэж байна. Гэтэл ордны урд талын ногоон байгууламж архичид цугласан өвгөнтий хөндий өнөөдрийг хүртэл хэвээрээ байна. Намууд хоорондын сонгуулийн үеийн маргаанд нийслэлийн иргэд хохирч үлдмээргүй байна. Бид улсынхаа төв талбайд усан оргилуур ногоон байгууламжтай байх эрхтэй. Нийслэлийн татвараа ч төлж байгаа учраас татварынхаа мөнгөөр хотоо тохижуулмаар байна.

Одоо баригдах усан оргилууртай цэцэрлэг 

Гэтэл сонгуулийн сургаар шоу хийдэг залуучууд бидний энэ боломжийг үгүй хийж үе үеийн дарга нарын хийх гэсэн ажлыг элдэв янзаар муулсаар барагтай бол нийслэлд ажил хийлгэдэггүй. Өнгөрсөн намар ашиглалтад орсон шинэ гүүрийг барих үеэр мөн л элдэв янзаар муучилж байсан. Өнөөдөр тэр гүүр ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг багагүй хувиар бууруулж байна. Ажил хийх гэснээ харлуулах биш ажил хийхгүй нэгнээ шахаж шаарддаг болмоор байна.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549