Нора: Би хохирогч биш, би тэмцэгч биш

access_time 2020-04-02
remove_red_eye 130

 

“Mongolian next top model” нэвтрүүлгийн хөтлөгч загвар өмсөгч Оюунномин буюу Нора оны өмнө БНХАУ-д короновирус гарсантай холбогдуулан Италь дахь гэр лүүгээ явсан байдаг. Ингэхдээ тэрээр монгол улсад вирус гарах магадлал өндөр тул европыг зорих боллоо гэх утгатай постуудыг өөрийн цахим хуудаснаа хийж байв.

Харин Итали улсад халдварт өвчний нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд тэрээр эх орноосоо тусламж гуйж, ирж аваач гэх болсон.
Харин тэрээр өдгөө сэтгэлзүйн айдаснаасаа бүрэн гарсан бололтой.

 

Өөрийн цахим хуудаснаа “Би бол хүчтэй эмэгтэй. Хүмүүс намайг ад үзсэний төлөө өөрийгөө өрөвдөөд суудаггүй. Намайг албадаж, сэтгэл санааг маань үймүүлэх гэж оролдсон хүмүүст хариу үйлдэл үзүүлдэггүй. Хэрвээ би унавал, өмнө байснаасаа хүчтэй босч ирнэ. Учир нь би хохирогч биш тэмцэгч. Би яаж амьдрахаа өөрөө шийдэх бөгөөд надад хийж чадахгүй зүйл гэж үгүй” гэжээ

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549