Я. Содбаатар генсек болж Б.Мөнхжин Ерөнхийлөгчийн тамгын дарга болно

2022-11-29 477 1

Тун удахгүй 12 сарын 06 нд болох МАН-ын II Бага хурлаар давхар дээлтэй генсекийнхээ дээлийг тайлж шинэ ерөнхий нарийн бичиг  тодрох нь  улс төр сонирхогч хэнд ч ойлгоомжтой болоод  буй.  Ардчилсан Намаас нэр дэвшиж ялалт байгуулсан ерөнхийлөгч жам юм шиг АН-ын генсекийг авдаг албан бус соёл тогтоод байсан. Энэ удаа МАН аас нэр дэвшиж сонгогдсон У.Хүрэлсүх ерөнхийлөгч ч энэ уламжлалыг өвлөн авч өөрийн тамгын дарга Я.Содбаатарыг томилуулахаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун –Эрдэнэтэй тохирчээ.

Я.Содбаатарын давуу тал бол намын ажлын туршлагатай, их хурлын гишүүн сайд байсан учраас өдөр тутмын асуудлыг төвөггүйхэн аваад явчихна. Намын жирийн гишүүд, парламент дахь МАН-ын бүлгийн хувьд ирэх 2024 оны сонгуульд намыг авч орж ялалт байгуулах генсек хүсэж буй нь тодорхой. Я.Содбаатар даргаас ийм хэмжээний стратеги гарах уу үгүй юу гэдэг бас жаахан бүрхэг. Магадгүй У.Хүрэлсүх ерөнхийлөгч түүнд зааж чиглэл өгөх төдийгүй 2024 оны сонгуулийн нэр дэвшилтэнд үлэмж нөлөөтэй оролцох нь. Тиймээс удахгүй ерөнхийлөгч тийш цуврах нэр дэвшихийг горьлогсодын цуваа тасрахгүй жим гарах нь.

Энэ бүх мэдээлэлтэй хамт Ерөнхийлөгчийн Тамгын Газрын шинэ дарга хэн байх вэ гэсэн далд уралдаан МАН-ын залуус дунд ид өрнөж байна. Залуус гэхийн учир нь Ерөнхийлөгч 1980 аас урагш төрсөн ямар ч хүүнийг дэмжихгүй гэсэн учир шинэ үеийн залууст л шаанс олдож байгаа аж. Эх сурвалжын мэдээллээр ерөнхийлөгч шинэ Тамгын даргаараа Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг авна гэсэн үг унагаасан аж.

Б.Мөнхжингийн хувьд тодорч манлайлаагүй ч гэсэн дэд сайдынхаа ажлыг муу хийгээгүй. Дундаж л кандидат. Дипломатуудын нэг сул тал болох улс төрийн эр зориг гаргадаггүй, бөөрөнхий аппаратчик. Очсон хойноо хэр хурдан төлөвшиж, их хурлын 60 гаруй гишүүд, Засгийн Газартай эн тэнцүү харьцаж  ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг батлуулж чадах эсэх нь өөрөөс нь л хамаарах бизээ. Ямартаа ч З.Энхболд шиг ерөнхийлөгчийнхөө бүх санаачилсан хуулиудыг гишүүдтэй хэрэлдээд унагаачихгүй болов уу. Харин шинэ зүйл санаачлах, урагш манлайлах дээр “ай мэдэхгүй” дээ.

  • Мөнхжин харизм өндөртэй хий багатай залуу. Бусад шигээ бохирдоогүй санагддаг. Хүрэсүх айхтар юмаа

Холбоотой мэдээ