Хошин урлагийнхан өнөөдөр онлайн тоглолтоо хийнэ

access_time 2020-04-01
note Урлаг
remove_red_eye 125

 

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ өдөр хошин урлагийнхан нэгдэж, “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтоо 18.00 цагаас үзэгчдэд хүргэх гэж байна. Уг онлайн тоглолт хандив цуглуулахгүй гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм.

Дэлхийн нийтийн 200 гаруй оронд тархаад буй COVID-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод буй. Энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүрэн хязгаарлах шийдвэр гарсан билээ. Иймд онлайн тоглолтыг “Corporate Hotel & Convention Center”-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд “C1 телевиз” болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.

Тоглолтод “Шинэ үе”, “Шилдэг өнгө”, “Маск”, “Мөрөөдлийн театр”, “Аглуу” энтертайнмент, “Эмоци” продакшн зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Харин хошин урлагийн продакшны нэг болох “Х-ТҮЦ” продакшн оролцоогүй ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549