ЭМЭГТЭЙЧҮҮД НӨХРӨӨСӨӨ ИЛҮҮ САЙН НАЙЗДАА ИТГЭДЭГ БОЛОХЫГ НОТОЛЖЭЭ

2018-10-16 1009 0

Эрүүл амьдрахуй болон гоо зүйн арчилгааны “Champneys” гэх байгууллага 1,517 эмэгтэйгээс нэгэн судалгааг авчээ. Харин 50 хувиас илүү нь нөхрөөсөө илүү сайн найздаа итгэл хүлээлгэдэг болохыг хэлжээ.

Шалтгаан:

1. Бүсгүйчүүд эмэгтэй найзтайгаа юуг ч хамаагүй ярьж чадах мэт байдаг.

2. Нөхөр, найз залуугаас нь илүү эмэгтэй найзууд нь тухайн хүнийг илүү сонсдог.

3. Эмэгтэйчүүдийн 20 хувь нь “Бид нийтлэг зүйл ихтэй болохоор” гэж хариулсан.

4. 40 хувь нь “Бид яг адилхан зүйлийг сонирхдог, адил бодолтой” хэмээн хариулсан.

5. 28 хувь нь “Тэр илүү дээр зөвлөгөө өгдөг” гэсэн.

6. 20 хувь нь эмэгтэй найзууд нь нөхрийг нь бодвол уурыг нь бага хүргэдэг гэсэн.

7. Мөн эмэгтэйчүүдийн сайн найз “Хошин мэдрэмж нь илүү” байдаг гэнэ.

Эх сурвалж: Ub.Life

Холбоотой мэдээ