Хабиб Нурмагомедов Тони Фергюсонтой тулалдахгүй

access_time 2020-04-01
remove_red_eye 132

 

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов Тони Фергюсонтой хийх тулаан нь цуцлагдана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. “Яг ямар тулаанд зориулж бэлтгэхээ ч мэдэхгүй байна. Хил хаасан. Дэлхий нийтээрээ хил хорионд байна. Холбооноос Тони Фергюсоны тулаанд бэлтгэж эхэлсэн гэсэн мэдээлэл надад ирсэн. Мужуудын аль нэгд нь зохион байгуулах гэж байгаа тухай.

Гэтэл би өнөөдөр гадагшаа гарч чадахгүй, хил хаачихсан байдалтай байдаг. Тэгэхээр тэд надгүйгээр тулаан зохион байгуулах гэж байгаа юм байлгүй. Би үүнийг ойлгож байна. Тулаанчид амьдралынхаа төлөө тулалдах ёстой шүү дээ. Тони Фергюсонд өөр өрсөлдөгч олж өгөх байх” гэж Хабиб Нурмагомедов инстаграм хуудсандаа бичсэн байна.

Зарим эх сурвалжийн хэлснээр бол орлох хамгийн өндөр магаадлалтай нь Жастин Гэтжи гэнэ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549