Д.Нямхүү: Нэг хүний эмчилгээний зардалд өдөрт 800 мянга орчим төгрөг зарцуулагдаж байна

access_time 2020-03-26
remove_red_eye 133

 

COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон ХӨСҮТ-ийн ерөнхий захиарал Д.Нямхүү нар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Одоо шаардлагатай байгаа эмнэлгийн ямар ямар тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна вэ?

Я.Буянжаргал: -Бид эмнэлгийн ямар нэг тоног төхөөрөмжийг захиалахдаа ДЭМБ-аас COVID-19 халдварын эмчилгээ оношилгоонд зайлшгүй шаардлагатай гэж гаргасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг хамгийн түрүүнд хардаг.

Дараа нь нэгдсэн эмнэлгүүд болон төрөлжсөн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад байдаг амьсгалын болон халдвартын чиглэлийн тоног төхөөрөмжийнхөө жагсаалтыг харж, өмнө нь маш олон рентген болон амьсгалын аппарат авсан.

Одоо дараагийн захиалгадаа дээрх тооцооллоо хийсний үндсэн дээр шинээр дэлгэх гэж байгаа орнууд, тэр дундаа эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр дэлгэх орнууддаа нэн шаардлагатай амьсгалын аппарат, зөөврийн болон суурин рентген аппарат, хэт авианы аппарат зэргийг захиалж авч байгаа.

Шат дараатайгаар тоног төхөөрөмжөө захиалан авч байна.

-Нэг хүний эмчилгээний зардал хэдэн төгрөг болж байгаа бол?

Д.Нямхүү: -Хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг хүний эмчилгээний зардалд өдөрт 800 мянга орчим төгрөг зарцуулагдаж байна.

Учир нь манай нэг баг л сувилагч, асрагч, үйлчлэгч, эмч нартайгаа нийлээд долоон хүний бүрэлдэхүүнтэй.

Хоногт тухайн өвчтөн дээр эмч, сувилагч хэдэн ч удаа орж, гарах шаардлага тулгарч болно. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж, эмчилгээ хийх, өвчтөнөө эргэх хугацаа харилцан адилгүй.

– Тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдээс давтан шинжилгээ авах уу?

Д.Нямхүү: -Бид тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийг бүгдийг нь хянаж байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүсийг хяналтад байх хугацаанд нь шинжилгээ хийж байгаа.

Тусгаарлах байрааас гараад гэртээ дахин 14 хоног тусгаарлагдах хугацаанд нь ч давтан шинжилгээ хийнэ.

– Сүүлд илэрсэн тохиолдлын хавьтлууд тодорхой болсон болов уу?

Д.Нямхүү: -Бид одоогоор сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад тандалт судалгааг хийж байна. Бидний зорилго бол энэ халдварын цааш тархаахгүй байх явдал юм.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс нэлээд зохион байгуулалттайгаар ирсэн нь давуу тал.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549