Путин ирэх долоо хоногоос эхлэн иргэддээ цалинтай чөлөө олгохоо мэдэгдлээ

access_time 2020-03-26
remove_red_eye 223

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэддээ хандан өчигдөр телевизийн мэдэгдэл хийлээ. Тэрбээр ирэх долоо хоногоос эхлэн ажлын өдрүүдийг нийтийн амралтын өдөр болгохоо зарлажээ.

Түүний мэдэгдлээс товчлон хүргэхэд:

Путин коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор гуравдугаар сарын 28-ны бямба гарагаас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэлх өдрүүдийг ажлын бус өдөр болгохоо мэдэгдэв.

Иргэдээ цалинтай амраана гэж мэдэгдсэн ч энэ зардал хэнээс гарахыг тодорхой хэлээгүй байна

Эмнэлэг, эмийн сан, дэлгүүр, банк, тээврийн үйлчилгэний байгууллагууд болон эрх баригчид хэвийн горимоор ажиллах бөгөөд энэ хугацаанд хувийн аж ахуй нэгжүүд ажиллахгүй байх ёстой гэсэн тодорхой үг хэлээгүй байна.

Европын улс орнуудад явуулж буйтай адил хатуу чанд хорио цээрийн дэглэм баримтлахгүй гэдгийг Путин онцлоод, улсаас гаргаж буй бүхий л зөвлөмжүүдийг заавал даган мөрдөж, өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж, хариуцлагатай бөгөөд сахилга баттай байхыг хүслээ. Гол нь гэртээ байх нь хамгийн аюулгүй гэдгийг Путин дурджээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549