Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуун сухайт боомтод ажиллаж байна

access_time 2020-03-23
remove_red_eye 226

 

Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомт дээр ажиллаж байна.

Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм.

Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтэрхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа.

Өнөөдөр өглөө 09 цагаас хойш 13 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээллийн алба

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549