Трампын шинжилгээний хариу сөрөг гарчээ

access_time 2020-03-15
remove_red_eye 122

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт /2020.03.13/ коронавирусийн шинжилгээ өгөхөөр болсноо мэдэгдэж байсан юм. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнтэй хамт нэг арга хэмжээнд оролцсон, ойр байсан хүмүүс халдвар авсан нь тогтоогдож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ард иргэд түүнийг шинжилгээ өгсөнгүй хэмээн хүчтэй шүүмжилж байсан билээ.

Тэгвэл тэрбээр “Covid-19”-ийн шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг өнөөдөр /2020.03.15/ Цагаан ордон мэдэгдсэн байна.

Цагаан ордон өчигдрөөс эхлээд АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлж, Цагаан ордонд ирж байгаа хүмүүсийн биеийн халууныг шалгаж, өндөр халуунтай хүмүүсийг нэвтрүүлэхгүй байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549