Туркийн Засгийн газраас дараах шийдвэрийг гаргажээ

access_time 2020-03-14
remove_red_eye 129

 

Ковид -19 вирусийн тархалттай тэмцэх талаар Туркийн Засгийн газраас дараах шийдвэрийг гаргажээ.

1. Ерөнхий боловсролын сургуулиудын улирлын амралтыг гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоног сурагчдыг амраах, цаашлаад дахин нэг долоо хоног бүх хичээлийн сургалтыг зайнаас буюу олон нийтийн телевизээр цацаж сурагчдын хичээллэх боломжийг бүрдүүлэх,

2. Их дээд сургуулиудыг гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гурван долоо хоног амраах,

3. Дөрөвдүгээр сар дуустал спортын бүх дотор болон гадаа тоглолтуудыг үзэгчгүй зохион байгуулах,

4. Төрийн албан хаагчид гадаад улс руу зөвхөн удирдлагын зөвшөөрлөөр зорчих,

5. Иргэдийн хувьд гадаад улс руу зорчих асуудал дээр анхааралтай хянамгай байж заавар зөвлөмжийг дагаж мөрдөх,

6. Цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. (эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ явуулахгүй байх боломжтой)

7. Иргэдийг сандралд орж, ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор хүнсний дэлгүүрээс их хэмжээний хүнсний бараа авч нөөцлөхгүй байхыг уриалжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549