ҮАБЗ ямар нэгэн шийдвэр, зөвлөмж гаргасангүй

access_time 2020-03-13
remove_red_eye 148

 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14:00 цагаас хуралдсан. Коронавирусийн халдвар дэлхийн 124 улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал боллоо гэдгийг урд шөнө албан ёсоор зарласан юм. Манай улсад гадаадын нэг иргэнээс коронавирус илэрсэн ч халдвар авсан байх магадлалтай хүмүүсээс илрээгүй байна. ҮАБЗ энэ удаагийн хурлаараа ямар нэгэн чиглэл, зөвлөмж гаргаагүй байна. Харин шинэ коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл сонсжээ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549