Төрийн дууллынхаа хэдэн мөрийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ

2018-10-16 761 0

 

Хятадын нэрт блогч Ян Кайли (Yang Kaili)-г шууд нэвтрүүлгийн үеэр өөрийн орны төрийн дууллын хэдэн мөрийг хошин маягаар дуулсных нь төлөө баривчилсан байна. Энэ талаар BBC агеентлаг мэдээлснийг “Лента” уламжлав.

Эдүгээ 20 настай хятад бүсгүй нэвтрүүлгийн үеэр олон сая хүний нүдэн дээр төрийн дууллынхаа мөрүүдийг дуулахдаа гараараа даллаж, тэвэрч буй байдал үзүүлсэн байна. Цагдаа нар түүнийг тав хоногийн хугацаагаар баривчлах баримт бичиг үйлджээ. Шанхай хотын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Кайлиг Хятад улсын төрийн дууллын тухай хуулийг зөрчсөн гэж мэдэгдсэн байна.

Албаны төлөөлөгч “Үндэсний төрийн дуулал нь тус улсын бэлгэдэл юм. Тиймээс бүх ард түмэн хүндэтгэж, дээдлэх ёстой” хэмээн тэмдэглэжээ. Тэд маргаан дагуулсан бичлэгийг устгаж, Кайлигийн цагийг хаасан байна.

Удалгүй блогч бүсгүй фенүүдээсээ уучлалт гуйжээ. Тэрээр “тэнэг алдаа” гаргасандаа ичиж буйгаа мэдэгдээд, төрийн дуулал ариун байх ёстойг онцлон, цаашид шууд нэвтрүүлэгт оролцохгүйгээ хэлсэн байна. Хятадад 2017 онд хүчин төгөлдөр болсон хуульд төрийн дууллаа үл хүндэтгэсэн тохиолдолд 15 хүртэл хоног баривчилна хэмээн заажээ.

Холбоотой мэдээ