Микель Артета “ковид19” халдвар авсанаас болж Премьер лиг зогсож магадгүй боллоо

access_time 2020-03-13
remove_red_eye 112

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Арсенал” багийн ерөнхий дасгалжуулагч Микель Артета корона вирусний шинэ төрлийн халдвар авсан нь батлагджээ. Багийн удирдлага энэ мэдээллийг аваад бэлтгэлийн баазаа өнөөдрөөс хааж байгаагаа зарлажээ. Мөн Микельтэй хамгийн сүүлд харилцаж байсан хүмүүсийг тусгарлалтад оруулсан байна. “Их буучид”-ын нэгдүгээр багийг тэр чигт нь, дасгалжуулагчдын штаб, багийн ажилчдад хөл хорио тогтоосон байна.

Багийн оффис, бэлтгэлийн талбай, хувцас солих өрөө зэрэг багийнхны байрлаж байсан бүх газарт ариутгалын ажиллагаа явуулж байгаа аж. “Арсенал”-ын удирдлагуудын хэлснээр ойрын үед хийх тоглолтуудаа бүгдийг нь цуцалсан байна. Энэ янзаараа Премьер лиг ч зогсож магадгүй байна.

Европын хөлбөмбөгийн холбоо “Аваргуудын лиг”, “Европа лиг”-ийн үлдсэн тоглолтуудыг цуцлахаа зарлаад буй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549