Жүжигчин Том Хэнкс гэр бүлийн хамт коронавирусийн халдвар авчээ

access_time 2020-03-12
remove_red_eye 197

 

Холливудын жүжигчин Том Хэнкс өөрийн цахим хуудсаараа дамжуулан коронавирусийн халдвар авсан болохоо зарлажээ. Хэнксийн хамт түүний эхнэр жүжигчин Рита Вилсоны шинжилгээ ч эерэг гарсан байна.

Оскарын шагналт жүжигчин Австрали улсад зорчиж байжээ. Хэнкс тэнд дуучин Элвис Преслийн тухай намтарчилсан киноны зураг авалтад оролцож байгаа юм.

Эхэндээ ханиад хүрсэн мэт санагдаж, аажмаар сульдаж эхэлснээ Хэнкс өгүүлжээ. Улмаар шинжилгээнд хамрагдаж халдвар авснаа мэдсэн байна.

“Эмнэлгийн ажилтнуудын заавар зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Шаардлагатай хугацааг хүртэл бид тусгаарлагдаж эмчилгээнд хамрагдах болно. Анхаарал сэрэмжтэй байж, бусдын болон өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавиарай” хэмээн Хэнкс бичжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549