Корона вирусын тухай

access_time 2020-03-11
remove_red_eye 1194

Эхлээд мэдүүштэй нь халдвар авсан ч өвчний шинж тэмдэг илрэхгүй хүн болон, хөнгөхөн ханиад төдий илрээд халдвар авсанаа ч мэдэлгүй яваандаа эдгээд дуусах хүмүүс их байгаа ажиглагдаж байна.
Хөнгөхөн тусаад эдгэчхээд байгаа хүмүүс бол амьсгалын замын дээд хэсэгт жоохон үрэвсэл өгөх төдий байгаа юм. Харин хүнд хэлбрээр илэрч байгаа болон нас барж буй хүмүүс бол уушигны хатгалгаа үүссэн учраас гэж тайлбарлаж байна.
Томуугийн ханиад бол эндээс шал өөр. Томуугийн вирусын халдвар авбал ямар ч хүн халуурч, бие өвдөж хэцүү байдаг.
Нэг ёсондоо мэдэгдэхгүй өнгөрөх, хөнгөн тусах явдал байхгүй.

Дараагийн мэдүүштэй зүйл нь хүндрэх эрсдэлтэй нь өндөр настай болон ужиг хууч өвчтэй хүмүүс бөгөөд харин хөнгөхөн тусах нь хүүхэд болон залуу хүмүүс.
Энэ томуугийн ханиаданд дээрхтэй ижил. Хүүхэд ч байсан хөгшин хүн ч байсан халуурч бие хүнд оргиж хэцүү байдаг.

Тэгэхээр дархлаанаас өөр бас нэгэн хүчин зүйл байх шиг байна. ( Энэ хүн дархлаанаас гадна бас тэр амьсгалын замд явагддаг үйл ажилагааг чухал гэж хэлээд байгаа юм.)

Дахиад нэг анхаарууштай зүйл нь Шинэ коронавирус нь амьсгалын зам болон уушгинд үржих онцлогтой.
Биеийн бүр гүн рүү нь орохоосоо өмнө үржинэ гэсэн үг.

Эндээс хараад үзвэл коронавирусээс хамгаалах арга нь амьсгалын дээд замаас мөгөөрсөн хоолой хүртэлх замд байдаг эпителийн эсүүдийн үйл ажиллагааг сайн байлгах. ( Доорх зурган дээр байгаа шиг үсэрхэг, амьсгалын замаар хэрэггүй зүйлсийг шүүрдэж хөөж гаргаж байдаг эсүүд гэж ойлголоо хар ухаанаар кк)
Залуу эрүүл хүмүүсийн хувьд энэ үйл ажиллагаа нь сайн байдаг учраас вирус амьсгалын замд орсон ч салст бүрхэвчээр гадагшлах тул халдвар авч даамжралгүй гараад явчихдаг.

Нэмж хэлэхэд халдвар авсан тохиолдолд хүндрүүлэхгүйн тулд амьсгалын замын хучуур эдийн булчирхайн эсүүдээс салстыг хүчтэй салгах, мөн тэр үсэрхэг эпителийн эсүүдийн үйл ажиллагааг сайн байлгаж, биед үржиж эхэлсэн вирусыг чадах чинээгээрээ хөөж гаргах.

Ер нь орчин үеийн хүмүүс өөрсдөө янз бүрийн юманд тэсвэртэй болохоо бодохын оронд тэдгээр зүйлсийг устгаж өөрсдөөсөө хол байлгахыг боддог. Тийм учраас бие махбодь өөрөө гадны биетүүдийг устгаж, тэднийгээ дарлаж байх дархлааг нь муутгаж байдаг.

Сургууль хөл хорио тогтоогдсон хүүхдүүдийн хувьд гэртээ хөдөлгөөн багатай, зурагт үзэж видео тоглоом тоглож цаг нөхцөөж байгаа. Дээр дурьдсанчлан хүүхдүүд хүндээр тусах эрсдэл бага гэж хэлсэн ч, ингээд л гэртээ зурагт үзэж тоглоом тоглоод байвал хүүхдүүдийн дархлаа муудаж, дээр яриад байгаа амьсгалын замын эпителийн эсийн үйл ажиллагаа доголдоно. Улмаар хүүхдүүд ч гэсэн халвдар авбал хүндрэх эрсдэлтэй болж байгаа юм.

Бид хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй зүйл бол гадны биетүүдээс өөрсдийгөө хамгаалах чадвар болон дархлаагаа маш сайн сэргээж дэмжих явдал юм.
Тэгэхийн тулд хүүхдүүдээ нарны илчийг маш сайн авхуулж, гадаа гүйж харайж тоглуулж, гэдсийг нь өлсгөж, витамин минералаар баялаг шим тэжээлтэй хоол унд идүүлж байх явдал юм.

Эх сурвалж:https://www.facebook.com/yamada.kyorin

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549