Японд амны хаалт дамлаж зарсан хүнийг хатуу шийтгэдэг болно

access_time 2020-03-10
remove_red_eye 126

Амны хаалтыг үнэ нэмж зарсан хүнд нэг жил хүртэл хорих ял оноох, эсвэл нэг сая иений ($9,500) торгууль оноох, эсвэл энэ хоёр шийтгэлийг зэрэг оноодог болох хууль удахгүй хэрэгжиж эхлэх болсныг Японы засгийн газар өнөөдөр зарлажээ.

Шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотой тус улсад амны хаалтны хангамж хүрэлцэхгүй байгаа юм.

Шинэ хууль гуравдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ажээ. Харин амны хаалтыг авсан үнээр нь, эсвэл бага үнээр гуравдагч этгээдэд зарахыг зөвшөөрөх юм байна.

1973 онд батлагдсан иргэдийн амьдрах нөхцлийг тогтворжуулах хуульд өөрчлөлт оруулснаар амны хаалтны журам хэрэгжих боломжтой болжээ. Энэ хуулийг анх газрын тосны хямралын үед шатахууны үнийг тогтворжуулахын тулд гаргаж байсан юм.

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо саяхан амны хаалтны үйлдвэрлэлийг сард 600 саяд хүргэх амлалтыг иргэдэд өгсөн байна. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа юм.

Эх сурвалж: Kyodo News

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549