Филиппиний Ерөнхийлөгч ард иргэдээ өөрт нь хүрэхийг хориглолоо

access_time 2020-03-10
remove_red_eye 327

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан ард иргэдээ өөрт нь хүрэхийг хоригложээ. Мөн өөрийн бие хамгаалах багийнханд өөрт нь хүмүүс хүрэхээс сэргийлэхийг даалгасан аж. Улсынхаа хамгийн хөгшин Ерөнхийлөгч 74 настай тэрбээр ийнхүү өөрийгөө шинэ коронавирусийн халдвараас сэргийлж байна.

Мөн өчигдөр/2020.03.09/ Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүнтэй гар барихгүйгээ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Филлипинд вирусийн халдвар авсан 24 хүн бүртгэгдсэнээс нэг хүн нас барж, хоёр хүнийг эмчилсэн байна.

Ерөнхийлөгчийн аюулгүй багийн Есүс Дуранте “Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын баг ерөнхийлөгчид хэнийг ч хүргэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллана” хэмээн ярьжээ.

Гар хүрэхгүй байх шинэ тушаал Ерөнхийлөгчийн гэр бүл болон бие хамгаалагчдад бас хамаатай гэнэ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549