Халдвар авсан ихэнх хүнд 5 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч байна гэжээ

access_time 2020-03-10
remove_red_eye 574

Коронавирусийн халдвар авсан ихэнх хүнд 5 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч байна гэж Жонс Хопкинсын нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн судлаачид мэдээлжээ. Профессор Жастин Лесслерээр ахлуулсан судалгааны баг коронавирусийн талаар нарийн ойлголттой болохын тулд БНХАУ болон бусад улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг шинжилж байгаа аж.

Хэрэв 12 хоногийн турш ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол халдвар авсан байх магадлал бага ч вирус тээгч байх боломжтой гэжээ. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг илэрсэн болон илрээгүйгээс үл шалтгаалж вирусийн халдварыг бусдад түгээх эрсдэлтэй гэсэн үг юм. Халдвар авсан хүнд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд халдварын ихэнх тохиолдол хөнгөн хэлбэртэй байна гэжээ.

Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд:

Гараа савантай бүлээн усаар тогтмол угаах
Гараа нүд, хамар, амандаа хүргэхээс зайлсхийх
Ханиаж, найтаахдаа амаа салфеткаар дарж, зориулалтын дагуу хогийн саванд хаях
Өвчтэй хүнтэй ойр байхаас зайлсхийхийг ДЭМБ-аас зөвлөж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549