Жил бүрийнг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу их эзэн Чингис хааны төрсөн өдрийг монгол бахархалын өдөр хэмээн тэмдэглэж бүх нийтээр амардаг. Энэ өдрийн гол үйл явдал нь мэдээж төрийн дээд шагнал болох Чингис хааны одонг гардуулах ёслол. Энэ жилийн гол онцлог нь Чингис хааны одонг анх удаа гадаад хүнд өгөх ерөнхийлөгчийн зарлиг гарч АНУ-ын эрдэмтэн, түүхч Ж.Вэтэрфордод олгохоор болсон явдал юм.
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүндтэй шагналаа гардан авахдаа Ж.Вэтэрфорд эрдэмтэн гахайлтай, тансаг яруу хэллэгээр сэтгэгдлээ хэлсэн нь монголчуудад ихээхэн таалагдаж сошл ёртөнцөд маш ихээр лайк шэйр авч түгээгдсэн. Түүний хэлсэн “”Дэлхийн түүхнээ агуу баатрууд нь хууль ёс тогтоогчид байдаг. Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон. Шашин тус бүрдээ бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэж, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна” хэмээн хэлсэнийг жиргээчид урьд нь сонсож байгаагүй гоё үг байна хэмээн магтсан. Зарим нь Ж.Вэтэрфордийн яг ингэж гоёоор илэрхийлээгүй. Орчуулагч нь илүү гоё тансаг монгол үгээр орчуулж байна гэснээс нээрээ орчуулагч нь хэн гэдэг тухай бяцхан тааврууд хөвөрсөн.
Нэр эрдэмтэнийн үгийг синхрон буюу шууд орчуулж буй эмэгтэй бол МОНЦАМЭ агентлагийн дарга Содонтогс хатагтай байсан аж. Монголд хуран чуулсан АСЕМ ийн төрийн тэргүүнүүдээс эхлээд сүүлд “Тамгагүй төр” жүжигийн англи орчуулагийг хийсэн энэ хатагтайн гайхалтай уран яруу орчуулга монгол бахархлын өдрийн нэгэн бахархал болж олноос сайшаал хүртлээ. Нэгэн орчуулагч эрхэмийн сошл орчинд бичсэнээр “Э.Содонтогосын орчуулга сайн байгаагийн нууц нь тэр монгол хэлний үгсийн баялаг сангаа сайн мэддэгт байгаа юм. Эх хэлээ сайн сурсан хүн л сайн орчуулагч болж чаддагын нотолгоо”. Монгол бахархалын өдөр эх хэлээ илүү сайн сурах нь ямар бахдалтайг харуулсан нэгэн бахархам жишээ юм даа.
Чингис хааны хуулийг үргэлжлүүлэхийн төлөөх үйлс тэмцлийнхээ, Монголын их амар амгаландаа мөрөөдөлдөө тэмүүлсэн ес дэх зуунаа хүн төрөлхтөн элээж явна. Ес нь үлэмж бэлэгдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг.
0 cэтгэгдэлтэй