Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллуулж буй кофешоп БСШУСЯ-нд нээгдлээ

2018-10-16 1035 0

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллуулж буй кофешоп бас нэгээр нэмэгдэв.
Үүний өмнө ХНХЯ-ны байранд орших кофешопыг хараагүй иргэд ажиллуулж, яамны ажилтнууд болон иргэдэд эрүүл хоолоор үйлчилж буй талаар манай агентлаг мэдээлж байсан. Тэгвэл дээрх жишээг БСШУСЯ уламжлан мөн яамныхаа дэргэд, өөрийн байранд ийм төрлийн кафе ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд ямар түрээсгүй ажиллуулах боломжийг олгож байна. Үүний дагуу хөдөлмөрийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэдийг нийгэмшүүлэхэд хөтөлж зааж сургах 10 багшийн зардлыг төрөөс 100 хувь дааж, ОХУ-ын Эрхүү хотын Боловсролын Их сургуульд дефектлог зэрэг нарийн мэргэжлээр бэлтгэж байна.

Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ