“Хурд” гурван цагт 246 сая төгрөг цуглууллаа

access_time 2020-03-08
remove_red_eye 346

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Монгол тв”-ээс “Хурд” хамтлагтай хамтран зохион байгуулж буй “Буцааж нэхэхгүй хайр” лайв тоглолт өнөөдөр /2020.3.8/ 09.00 цагт эхэлсэн. Тус тоглолт гурван цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд шууд тоглолтыг нэгэн зэрэг 503 мянган хүн шууд үзсэн байна. Мөн тоглолтын үед 246 сая төг хандив болон цугласан байна. Хандив одоо ч үргэлжилж байгаа юм.

Хандиваар цугласан мөнгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх юм.

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн болон Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон юм. Үүнтэй холбоотойгоор олон тоглолт цуцлагдаж зарим нь лайв хэлбэрт шилжээд байгаа билээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549