10 НАСТАЙ ОХИН И.БЯМБАСҮРЭН ЦУГЛУУЛСАН МӨНГӨӨ ОБЕГ-Т ХАНДИВЛАЛАА

access_time 2020-03-06
remove_red_eye 109

Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өглөө. “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч тэрбээр “Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байна” гэжээ.

Монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549