Машиныхаа дугуйг засч байсан жолоочийг мөргөж амь насыг нь хохироожээ

access_time 2020-03-06
remove_red_eye 59

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ долоо хоногт нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 351 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага юм байна. Ослын улмаас есөн хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослууд:

– Гуравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө 00.05 цагт Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг Өнчин зооны энгэр гэх газар Тоёота Алион маркийн автомашинтай жолооч П, түр зогсолт хийж машиныхаа дугуйг засч байсан Мицүбиши Эйртрек маркийн автомашины жолооч Ц-г мөргөж амь насыг нь хохироожээ.

– Гуравдугаар сарын 5-нд 19.49 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Хьюндай Аксент маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэрэг гарч, холбогдох газрууд тус тус шалгаж байна.

Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, арван хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зургаан зөрчил энэ үеэр мөн бүртгэгджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549