Ахмад настан, архаг өвчтэй хүмүүсийн анхааралд

access_time 2020-03-02
remove_red_eye 121

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Иймд ахмад настан, архаг өвчтэй хүмүүс:

Эмчийн хяналтад тогтмол байх,
Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх,
Холбоо барих хүний утасны дугаартай байх,
Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх,
Халуун, бүлээн шингэн зүйл уух,
Сайн унтаж амрах,
Тайван стрессгүй ядрахгүй байх,
Дулаан хувцаслах, даарахгүй байх,
Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх,
Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх,
Олон нийтийн газраар явахгүй байх,
Амны хаалт зүүх,
Гараа сайтар савандаж угаах. Хэрэв бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв 103, СЭМҮТ 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549