АН-ЫН ҮБХ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХУРАЛДАНА

2018-08-03 757 0

УИХ-ын нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд товлогдсон. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд гаргаж өгөх ёстой. Улмаар СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм.

Энэ дагуу улс төрийн намууд нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа зарласан. Бага хурал нь наймдугаар сарын 6-нд болох бөгөөд тус хурлаар СЕХ-нд өгөх ёстой бичиг баримтаа бүрдүүлэх аж. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо мөн л ирэх долоо хоногийн эхээр буюу наймдугаар сарын 6,7-ны аль нэг өдөр нь хуралдах аж. Хурлаар мөн л сонгуулийн бичиг баримтаа цэгцлэх юм.

Холбоотой мэдээ