Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг саатуулах гэж байгаад гэмтсэн цагдаа нас баржээ

2018-10-16 820 0

 

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг саатуулах гэж байгаад авто машинд даруулан гэмтсэн цагдаагийн алба хаагч нас барсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өчигдөр 11:30 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д ухаан ороогүй байж байгаад өнөөдөр 10:00 цагт хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болж, 12:55 цагт хагалгаанаас гарсан хэдий ч удалгүй хагалгааны дараах хүндрэлийн улмаас тус алба хаагч нас баржээ.

“Эмнэлгийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авсан боловч харамсалтай нь алба хаагчийн маань биеийн байдал маш хүнд байсан учир аварч чадсангүй” хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

Холбоотой мэдээ