“УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий хоёр компани хууль бусаар ашигт малтмал олборлож байна”

2018-10-16 616 0

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий хоёр компанид хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж олгосон байж болзошгүй талаар Геологич Б.Баярсайхан мэдээлэл хийлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлстийн даргын 2009 онд гаргасан шийдвэрээр “Эй Ар Ай Ти” ХХК-ний эзэмшиж байсан 1948.57 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг аж.

Геологич Б.Баярсайхан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон уг талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 2009 оны аравдугаар сард “Миллениум диггерс” ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгосон байна.

Үүний дараагаар бүхэл бүтэн гурван жилийн дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийн 1948.57 га талбайгаас ердөө 438 га талбайг хүчингүй болгосон байна. Үлдсэн талбайд нь гурван ширхэг тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр, хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн 1948.57 гектар талбайгаас хууль бусаар хэсэгчлэн шилжүүлээд авчихсан 1,510 га талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуурамчаар бичиж олгосон байна. Өнөөдөр тус газар нутагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Инфинитиспэйс” ХХК болон “Болд Ерөө гол” ХХК-иуд хууль бусаар ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг явуулж байна” гэлээ.

Иймд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг энэ талаар байр сууриа илэрхийлэхийг тэрбээр хүслээ.

Холбоотой мэдээ